
Турины “Ювентус” болон Португалийн шигшээ багийн довтлогч Криштиану Роналду Инстаграм дахь хамгийн үнэтэй хаягийг эзэмшдэг аж. BBC-гээс гаргасан статистикээс үзэхэд олон нийтийн сүлжээнд байршуулсан нэг постныхоо төлөө тэр ойролцоогоор 1,35 сая евро халаасалдаг байна. Мөн Инстаграмын хамгийн үнэтэй хэрэглэгчдийн жагсаалтын долдугаарт саяхан чөлөөт агент болсон Аргентиний шигшээ багийн довтлогч Лионель Месси оров. Түүний нэг пост 0,93 сая евро. 2021 оны хоёрдугаар сард К.Роналду олон нийтийн сүлжээнд 500 сая захиалагчтай анхны хүн болсон билээ. Инстаграм нь нэг тэрбум орчим хэрэглэгчтэй бөгөөд дөрөвний нэг нь португали хэл дээр захиалдаг гэнэ. Дашрамд дурдахад бүх платформын хэрэглэгчдийн 15 орчим хувь нь К.Роналдуг дагадаг ажээ.
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл