
Өчигдөр Японы Нагоя хотод мэргэжлийн сумогийн долдугаар сарын тэмцээн эхлэв. Энэ тэмцээний онцлог нь озэки Тэрүнофүжи ёкозүна болж чадах эсэх, ёкозүна Хакүхо зодог тайлах эсэх юм. Эхний өдөр дээд зиндаанд барилдаж буй манай долоон бөх бүгд давав. Тухайлбал Чёошёома Г.Мөнхсайхан маэгашира Такарафүжиг, Кирибаяма Б.Лхагвасүрэн маэгашира Миёгирюүг, Ичиножо А.Ичинноров сэкивакэ Митакэумиг, озэки Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ маэгашира Эндог тус бүр ёрикиригээр, Тамаваши Б.Мөнх-Оргил маэгашира Шиманоумиг, Хоошёорюү С.Бямбасүрэн маэгашира Ооношёог ошидашигаар, ёкозүна Хакүхо М.Даваажаргал комүсүби Мэйсэйг какэнагэгээр өвдөглүүлжээ. Өнөөдөр Тамаваши Кайсэйтэй, Чёошёома Аойяматай, Кирибаяма Хоошёорюүтэй, Тэрүнофүжи Вакатакакагэтэй, Хакүхо Эндотой, Ичиножо озэки Такакэйшёотой барилдана.
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл