Монголын боксчдын салхийг хагалж гавьяат тамирчин Э.Цэндбаатар рингэнд гарлаа. Тэрбээр эхний даваанд Кенийн боксчин, Африк тивийн аварга Николас Окотыг 3:2-оор ялж, шөвгийн 16-д шалгарлаа. Манай хүн эхний үед 3:2-оор илүүрхсэн бол удаах үед шүүгч нар эсрэг талд ялалтыг өгөв.
Харин шийдвэрлэх гуравдугаар үед МУГТ Э.Цэндбаатар илүү тоглосноор эцсийн дүндээ 3:2-оор хожсон юм.
Одоо тэрбээр энэ сарын 28-нд Вьетнамын тамирчин Дуонг ван Нгуентэй нударга зөрүүлнэ.

Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл

