Эрэгтэйчүүдийн -81кг жинд “Ди” хэсэгт 2018 оны дэлхийн аварга, 2019 оны дэлхийн аваргын хүрэл медальт Саиед Моллай эхний барилдаанаа 2018 оны Азийн наадмын аварга Казахстаны Дидар Хамзатай барилдсан юм.
Өмнө нь хоёр ч удаа өрсөлдөгчдөө ялагдаж байсан Саид Моллай удаа хянуур болгоомжтой барилдаж, өрсөлдөгчөө үүрэх мэх хийгээд дутуудахад нь тэвэрч эргээд цэвэр ялалт байгууллаа.
Одоо Моллай шөвгийн 8-д үлдэх эрхийн төлөө Азербайжаны залуу жүдоч Мурад Фатиевтэй барилдана. Хоёр бөх хоорондоо анх удаа таарч буй нь энэ юм.