“Токио 2020” олимпын наадмын эрэгтэйчүүдийн боксын 57 кг жингийн тулаан үргэлжлэн явагдаж байна. Тус жинд Монгол Улсын гавьяат тамирчин Эрдэнэбатын Цэндбаатар хоёр дахь тулаанаа Вьетнамын тамирчин Нгуен Ван Дуонтой хийж, “5:0”-ээр илт давуугаар ялалт байгууллаа. Ингэснээр тэрээр жингийнхээ шилдэг наймд шалгарав.
Э.Цэндбаатар эхний тулаанаа Африкийн Кени улсын 38 настай тамирчин Николас Окоттой хийж, “3:2”-оор ялаад байсан билээ. Монгол Улсын гавьяат тамирчин Э.Цэндбаатар нь Ази тивийн хошой аварга, 2019 оны ДАШТ-ээс Монголын багийн цорын ганц хүрэл медалыг эх орондоо авчирсан юм.