Морин спортоор дэлхийд өрсөлдөх баг тамирчдын бэлтгэл хангагдаж өнөөдөр /2021.08.02/ОХУ-ыг зорьж байна. Энэ удаагийн тэмцээнд тус бүр гурван хүний бүрэлдэхүүнтэй эрэгтэй, эмэгтэй багаас бүрдэж байна. Багш, дасгалжуулагч Д. Ариунболдоор ахлуулсан эрэгтэй баг 2019 онд Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд II байр эзэлсэн амжилттай оролцсон.
Энэ удаагийн багт
Эрэгтэй баг
Алтанхуягийн Даваажаргал
Энхболдын Билгүүн
Онгонбаатарын Отгонбаатар
Эмэгтэй баг
Оюунгэрэлийн Уугантуяа
ЭнхбаярынГантүлхүүр
Даваадоржийн Ангирмаа нар оролцож байна.
Дэлхийн тавцнаа Монгол гэсэн нэрийг морин төвөргөөгөөр тамгалаад ирэхийг баг тамирчиддаа хүсэн ерөөе