Хогийн бункерт хүүхдээ хаясан ээжийн талаар хэвлэл мэдээллийн хэрэгслээр олдсон, олдоогүй гэх мэдээллүүд цацагдсаар байгаа ч эх сурвалжийн мэдээлж буйгаар олдоогүй байгаа гэнэ.
Одоогийн байдлаар Баянгол дүүргийн цагдаагийн байгууллага хүүхдээ хаясан ээжид эрүүгийн хэрэг үүсгэсэн байгаа юм байна. Түүнийг төрүүлсэн болон үрчлэн авсан хүүхдээ хаясан, төөрүүлсэн гэж эрүүгийн хуулийн 117.1-д зааснаар эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхэлжээ.
Ямартаа ч харласан дотортой эмэгтэйн тухай 1985 онд төрсөн Төв аймгийн харьяат эмэгтэй бөгөөд өмнө нь гурван удаа төрсөн гэх мэдээлэл бий. Энэ тухай тэрбээр Эх, хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвд төрөх үедээ бөглөсөн өвчтөний түүх дээр бөглөсөн байжээ.
Үүнээс гадна албаны эх сурвалжийн мэдээлж байгаагаар хүүхдээ хаядаг эх биеэ үнэлэгч байж магадгүй. Учир нь биеэ үнэлэгч эмэгтэйчүүдийн судалгаанд түүний тухай мэдээлэл бий гэжээ. Харин хүүхдийн эцгийн хувьд ямар ч мэдээлэл байхгүй байна.
эх сурвалж: чухал.мн