Залуучуудын ДАШТ-ээс Б.Энхзул мөнгөн медаль хүртлээ

Бөхийн төрлүүдийн 2021 оны залуучуудын ДАШТ-ий ОХУ-ын Уфа хотод үргэлжилж байна. Эмэгтэйчүүдийн 50 кг-ын жинд өсвөр үеийн Азийн АШТ-ий мөнгө, хүрэл медальт, спортын мастер Б. Энхзул мөнгөн медалийн эзэн боллоо.

Тэрбээр шөвгийн наймд өсвөр үеийн ЕАШТ-ий хошой хүрэл медальт Польшийн Наталья Валцакыг хагас шигшээд өсвөр үе, залуучуудын ЕАШТ-ий хүрэл медальт Туркийн Зехра Демирханыг 9:4-өөр ялсан. Тэгвэл өчигдөр шигшээ барилдаанд “Буэнос Айрес-2018” залуучуудын олимпын наадмын аварга, өсвөр үеийн ДАШТ-ий алт, мөнгөн медальт АНУ-ын Эмили Кинг Шилсонд (0:10) оноогоор цэвэр ялагдсанаар үзүүрлэв.

Б.Энхзулын төрсөн эгч Б.Энхцэцэг 2018 онд Трнавагийн ДАШТ-ээс хүрэл медаль хүртэж байсан бол гурван жилийн дараа дүү нь медаль хүртэв.

payday loans are short-term loans for small amounts of money https://zp-pdl.com payday loans online
кредит 24 онлайн займ credit-n.ru займ на киви кошелек онлайн срочно

Санал болгох мэдээ

Чөлөөт бөх: П.Орхон, М.Лхагвагэрэл, Б.Бат-эрдэнэ нар олимпын эрхээ авлаа

Чөлөөт бөхийн “Парис 2024” олимпын эрх олгох Азийн бүсийн тэмцээн Киргиз улсын нийслэл Бишкек хотноо …