“Петровис”-ын өв залгамжлагч Б.Дөлгөөн өнгөрсөн Халловийний баяраар их аварга Д.Дагвадоржийн нүүрийг зүссэн гэх шуугиан дэгдсэн билээ.
Б.Дөлгөөнийг аваргын толгойн тус газар нь архины шилээр цохиж гэмтээсэн гэж байсан. Монголдоо л хамгийн үнэтэйд тооцогдох VLVT хэмээх бааранд болсон тус зодооны талаар сайт бүхэн бичиж юунаас болж тэднийг зодолдсон тухай таамаг урсгаж байсан. Тэгвэл тухайн үед аварга, аймшгийн баяр тэмдэглэхээр ирсэн Б.Дөлгөөний эгчид бүдүүлэг хандан, ээрч эхэлсэнээс болж тус зодоон үүссэн гэнэ.