ЖДҮ эрхлэгчдэд 11 тэрбумын хөнгөлөлттэй зээл олгоно

imagesЖижиг, дунд үйлд­вэр­лэ­лийн сангаас энэ жил 166 иргэн, аж ахуйн нэгжид нийт 11 тэрбум төг­рөгийн хөнгөлөлттэй зээл ол­гохоор болжээ. Мөн Хөдөлмөрийн яамнаас ЖДҮ-ийн хөнгөлөлттэй зээлийг хэрхэн олгох талаар иргэд, аж ахуй нэгжээс өнгөрсөн 10-р сарын 21-ээс энэ сарын нэгнийг хүртэл санал авч, тэдний саналыг өөрсдийн үйл ажиллагаанд тусгасан байна.

ЖДҮ эрхлэгчдэд олгох энэ удаагийн зээлийн санхүүжилтийг өмнөх зээлийн эргэн төлөлт, Хөгжлийн банкнаас бүрдүүлж байгаа аж. Үйлдвэрлэл эрхлэгчид уг зээлийг хүссэн арилжааны банкнаас авах боломжтой бөгөөд зээл авахад барьцаа хөрөнгө дутсан тохиолдолд Зээлийн батлан даалтын санд хандах боломжтой юм байна.

index

Санал болгох мэдээ

Татварын ерөнхий газрын даргын үүрэг гүйцэтгэгчээр Ч.Чимэдсүрэнг томилжээ

Татварын ерөнхий газрын даргын үүрэг гүйцэтгэгчээр Ч.Чимэдсүрэнг томилжээ.Тэрээр Сангийн яамны Хөгжлийн санхүүжилт, хөрөнгө оруулалтын газрын …