
Монголын хөлбөмбөгийн холбооны Футзалын ордонд гурван өдрийн турш үргэлжилсэн гандболын улсын аварга шалгаруулах тэмцээний аваргууд тодорлоо. Эрэгтэй 12, эмэгтэй найман багийн 250 орчим тамирчин өрсөлдсөн тус тэмцээний эрэгтэйчүүдийн төрөлд А.Мөнх-Оргил дасгалжуулагчтай “Ирээдүй” баг аваргын алтан медаль хүртэж, “Андууд”, МУБИС-ийн баг удаалсан байна. Харин эмэгтэйчүүдийн төрөлд Д.Шүрэнцэцэг дасгалжуулагчтай ҮБТДС-ийн баг тэргүүлж, мөнгө, хүрэл медалийг “Мон-Алтиус” болон “Аварга” сургуулийн баг хүртсэн байна. Ингээд багийн нийлбэр дүнгээр “Мон-Алтиус” тэргүүн байрт шалгарч, “Андууд”, ҮБТДС-ийн багууд удаалжээ.
Тэмцээний шилдгүүдийг танилцуулъя.
ЭРЭГТЭЙ:
Алт: А.Мөнх-Оргил дасгалжуулагчтай, С.Очхүү ахлагчтай “Ирээдүй” баг
Мөнгө: Н.Сүхбаатар дасгалжуулагчтай, “Андууд” баг
Хүрэл: С.Нямдорж дасгалжуулагчтай МУБИС-ийн баг
ЭМЭГТЭЙ:
Алт: Д.Шүрэнцэцэг дасгалжуулагчтай, Д.Баянжаргал ахлагчтай ҮБТДС-ийн баг
Мөнгө: Г.Амарсанаа дасгалжуулагчтай Мон-Алтиус БТДС-ийн баг
Хүрэл: Л.Амартүвшин дасгалжуулагчтай “Аварга” БТДС-ийн
Шилдэг хаалгач:
Эрэгтэй: Ж.Мөнхтулга /Ирээдүй/
Эмэгтэй: Б.Үүрийнцолмон /ҮБТДС/
Шилдэг довтлогч:
Эрэгтэй: Т.Цэнд /МУБИС/
Эмэгтэй: С.Уянга /Мон-Алтиус БТДС/
Шилдэг уран тоглогч:
Эрэгтэй: С.Очхүү /Ирээдүй/
Эмэгтэй: Д.Баянжаргал /ҮБТДС/
Шилдэг дасгалжуулагч:
Эрэгтэй: Г.Амарсанаа /Мон-Алтиус БТДС/
Эмэгтэй: Д.Шүрэнцэцэг /ҮБТДС/
Дашрамд, ирэх оны дөрөвдүгээр сард Улаанбаатар хотноо зохион байгуулах Гандболын олон улсын цомын төлөөх залуучуудын тэмцээнд оролцох баг тамирчдыг УАШТ-ээс сонгон шалгаруулсан бөгөөд ойрын хугацаанд тус тэмцээнийг зохион байгуулах хороог байгуулах ажээ.
Монголын гандболчид ирэх жил нутагтаа зохион байгуулах олон улсын тэмцээнээс гадна есдүгээр сард болох Азийн спортын наадам, арваннэгдүгээр сард болох Азийн элсний спортын наадамд оролцох юм. Харин дотоодын уралдаан, тэмцээн ирэх оны хоёрдугаар сард залуучуудын УАШТ-ээр эхлэх ажээ.
эх сурвалж: ньюс.мн
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл