Ц.Цогтбаатар:Дэлхийд чансаагаараа нэгт бичигдэхийн төлөө бэлтгэл сургуулилтаа хийж байна

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өнөөдөр “Токио-2020” олимпын наадмаас медаль хүртсэн баг, тамирчдыг хүлээн авч уулзан, Засгийн газрын тогтоолын дагуу мөнгөн шагнал олголоо.

Тухайлбал,

-Паралимпын наадмаас алтан медаль хүртсэн Э.Содномпилжээд 120 сая төгрөг болон гурван өрөө байрны батламж,

-Жүдо бөхийн төрөлд мөнгөн медаль хүртсэн тамирчин Саеид Моллаейд 60 сая төгрөг болон хоёр өрөө байрны батламж,

-Жүдо бөхийн төрөлд хүрэл медаль хүртсэн М.Уранцэцэгт 30 сая төгрөг болон хоёр өрөө байрны батламж,

-Жүдо бөхийн төрөлд хүрэл медаль хүртсэн Ц.Цогтбаатарт 30 сая төгрөг болон хоёр өрөө байрны батламж тус тус гардууллаа.

Энэ үеэр “Токио-2020” олимпын наадмын хүрэл медальт жүдоч Ц.Цогтбаатар “Ерөнхий сайд Л. Оюун-Эрдэнэ, жүдо бөхийн ерөнхийлөгч Х.Баттулга, шигшээ багийн хамт олондоо маш их баярлалаа гэдгээ хэлмээр байна. Нэр хүндтэй шагналыг хүртэж байгаадаа баяртай байна. Миний хувьд олимпоос ирээд 14 хоногийн дараа бэлтгэл, сургуулилалтаа хийж эхэлсэн. Байнгын бэлтгэлээ хийж байна. Ирэх аравдугаар сард болох тэмцээндээ бэлдэж байна. Би одоогоор дэлхийн чансааны хоёрт, Азидаа нэгдүгээрт бичигдэж байгаа. Үүнийгээ дээшлүүлж, дэлхийд нэгт бичигдэхийн төлөө бэлтгэл сургуулилтаа хийж байна” хэмээн сэтгэгдлээ хуваалцлаа.

деньги на карту без отказов срочно credit-n.ru взять займ на карту без отказа онлайн

Санал болгох мэдээ

Чөлөөт бөх: П.Орхон, М.Лхагвагэрэл, Б.Бат-эрдэнэ нар олимпын эрхээ авлаа

Чөлөөт бөхийн “Парис 2024” олимпын эрх олгох Азийн бүсийн тэмцээн Киргиз улсын нийслэл Бишкек хотноо …