ОУХМ Т.Тулга ДАШТ-ээс хүрэл медаль хүртлээ

ДАШТ-ий эрэгтэйчүүдийн 65 кг-ын жинд үндэсний шигшээ баг, “Хүч” спорт хороо, “Бүтэн бүрмэл” компанийн тамирчин ОУХМ Төмөр-Очирын Тулга Ослогийн “Жордал Амфи” ордноос Монголын багийн хоёр дахь хүрэл медалийг авчирлаа.

Т.Тулга өчигдөр 1/8 шигшээд 23 хүртэлх насны дэлхийн аварга Японы Кайки Ямагүчиг 3:2-оор, шөвгийн наймд 2020 оны Дэлхийн цомын аварга, Армений Вазген Теваняныг 2:1-ээр тус тус ялсан ч хагас шигшээд энэ жилийн Европын аварга ОХУ-ын Загир Шахиевт 4:4-өөр тун харамсалтай ялагдсан.

Харин хүрэл медалийн төлөөх барилдаанд Энэтхэгийн Рохит Рохиттэй барилдсан юм. Манай тамирчин 6:4-өөр илүүрхэж яваад цаг дуусахаас 20 секундийн өмнө мушгиж 4 оноо авч, үргэлжлүүлэн өрсөлдөгчөө цэвэр дарснаар хүрэл медалийн эзэн боллоо.

быстрый кредит онлайн на карту credit-n.ru займ на карту срочно круглосуточно

Санал болгох мэдээ

Чөлөөт бөх: П.Орхон, М.Лхагвагэрэл, Б.Бат-эрдэнэ нар олимпын эрхээ авлаа

Чөлөөт бөхийн “Парис 2024” олимпын эрх олгох Азийн бүсийн тэмцээн Киргиз улсын нийслэл Бишкек хотноо …