Чөлөөт бөхийн ДАШТ-ын эмэгтэйчүүдийн 57, 59 кг-ын жингийн манай бөхчүүд хоёр дэвжээнд нэгэн зэрэг барилдаж ялалт байгуулснаар шөвгийн наймд шалгарлаа.
59 кг-д ДАШТ-ий хошой хүрэл медальт ОУХМ Баатаржавын Шоовдор 1/8 шигшээд Европын наадам болон ЕАШТ-ий мөнгөн медальт ОХУ-ын Светлана Липатоваг 2:1-ээр, 57 кг-д Азийн АШТ-ий нэг мөнгө, хошой хүрэл медальт ОУХМ Эрхэмбаярын Даваачимэг 1/8 шигшээд энэ жилийн залуучуудын ДАШТ-ий хүрэл медальт Туркийн Элвира Камалоглуг оноогоор цэвэр (11:0) ялав.