Бага насны охидыг хүчиндэж байсан Н.Баярсайханы хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцаажээ

32_4786Баянзүрх дүүргийн 27-р хорооны иргэн Н.Баярсайхан өөрийн төрсөн хүү 17 настай Б.Хүслэнтэй нийлж бага насны охидуудад бүжгийн хичээл заах нэрийдлээр бага Дарь-Эхийн ойролцоох гэртээ авчиран хүчирхийлж, гар утсыг нь зардаг байсныг өнгөрсөн тавдугаар сард цагдаагийнхан илрүүлсэн билээ.

Гэмт этгээдүүд хохирогч болох бага насны охидуудыг олзлохдоо тэр хавийн хараа хяналт сул, өнчин өрөөсөн, амьдралын түвшин доогуур байдлыг нь судлан гэртээ авчран цоожилж, шөнө нь зодож хүчирхийлдэг байсан гэдэг. Мөн тэд хүүхдүүдийн утас үнэд хүрэх зүйлсийг зарж өдрийн хоолоо залгуулдаг байсан гэсэн байдаг.

Хүүхэддээ сайн сайхныг үлгэрлэх ёстой байтал хар багаас бузар булай гэмт хэрэгт уруу татан оролцуулсан Н.Баярсайхан гэгчид Баянзүрх дүүргийн шүүхэд болсон анхан шатны шүүх хурлаас 10 жил хорих ялыг өнгөрсөн наймдугаар сард оноосон билээ. Харин хүү Б.Хүслэнг нь хэрэгт холбоогүй хэмээн үзсэн юм.

Тэгвэл шүүхийн эл шийдвэрийг хүлээн зөвшөөрөөгүй сэжигтэн Н.Баярсайханы давж заалдах шатны шүүх хурал болж “хэргийг дахин мөрдөн байцаалт явуулах шаардлагатай” хэмээн үзэж,  нэмэлт мөрдөн байцаалтад буцаажээ.

index

Санал болгох мэдээ

ЦЕГ-ын ХМТ-ийн дарга, хурандаа Б.Баатархүү: 14 настай хүүгийн машин хулгайлсан хэргийг шалгаж байна

ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвийн дарга, хурандаа Б.Баатархүү ийн мэдээлэв. Тэрээр “Тухайн хүүхэд яагаад автомашин хулгайлах …