Бүртгэл, санхүүгийн оны шилдгүүдийг тодруулах эхний шалгаруулалт явагдаж байна

finance1ММНБИ-ээс бүртгэл, санхүү, эдийн засгийн ажилтны баярын өдрийг 14 дэхь жилдээ зохион байгуулж байна. 12 дугаар сарын 6-ны өдөр болох бүртгэл, санхүү, эдийн засгийн ажилтны өдрийн баярын цэнгүүний үеэр оны шилдэг нягтлан бодогч, ТОП-10 санхүүч, шилдэг багшийг шалгаруулан, олон нийтэд зарлах юм.

Та бүхэн энэ онд амжилт гарган ажиллаж байгаа мэргэжил нэгт нөхдөө www.top-2013.monicpa.mn интернэт хуудсаар орж, оны бүртгэл, санхүүгийн шилдгүүдэд нэр дэвшүүлэх боломжтой.
Нэгдүгээр шат буюу онлайн нэр дэвшүүлэлт 11 дүгээр сарын 18-27 хүртэл үргэлжилэх бөгөөд нэр дэвшигчдээс шилдгүүдийг тодруулах шалгаруулалт цааш үргэлжилж 12 дугаар сарын 6-нд тодорно.

Санал болгох мэдээ

Монгол Улсын Их Хурлын дарга Н.Учрал Оросын Холбооны Улсад айлчилна

Монгол Улсын Их Хурлын дарга Ням-Осорын Учрал Оросын Холбооны Улсын Холбооны Хурлын Төрийн Думын дарга Вячеслав …