Хүнсний гол нэрийн барааны үнэ /11 сарын 20-ны байдлаар/

grap131120Үндэсний статистикийн хорооноос мэдээллэж буйгаар 2013 оны 11-р сарын 20-ны байдлаар хүнсний гол нэрийн барааны үнийг өмнөх сарын дундаж үнэтэй харьцуулахад 4.4 хувь, өмнөх 7 хоногийнхтой харьцуулахад 1.5 хувиар өсчээ.
Махны дундаж үнэ: 2013 оны 11-р сарын 20-ны байдлаар өмнөх сарынхаас хонины ястай махны үнэ 1.5 хувь, үхрийн цул махны үнэ 4.9 хувь, адууны махны үнэ 3.1 хувь, ямааны махны үнэ 9.4 хувь, үхрийн ястай махны үнэ 1.2 хувиар буурчээ. Махны үнийг өмнөх 7 хоногийн дундаж үнэтэй харьцуулахад адууны махны үнэ 3.2 хувь, хонины ястай махны үнэ 0.1 хувиар өсч, үхрийн ястай махны үнэ 1.3 хувь, үхрийн цул махны үнэ 2.4 хувиар буурчээ. 2013 оны 11-р сарын 20-ны байдлаар 1 кг хонины /ястай/ махны үнэ дунджаар 6760 төгрөг, хонины цул мах 6950 төгрөг, үхрийн /ястай/ мах 7710 төгрөг, үхрийн цул мах 9020 төгрөг, ямааны мах 5100 төгрөг, адууны мах 5800 төгрөгийн үнэтэй байв.
Гурилын үнэ: 2013 оны 11-р сарын 20-ны байдлаар дээдийн дээд зэргийн савласан гурилын үнэ өмнөх сарынхаас 0.7 хувиар өсч, өмнөх 7 хоногийнхоос өөрчлөлтгүй байна. Дээд зэргийн савласан гурилын үнэ өмнөх сарынхаас 1.9 хувиар, өмнөх 7 хоногийнхоос 0.5 хувиар өссөн байлаа. 1-р зэргийн задгай гурилын үнэ өмнөх сарынхаас 2.0 хувиар өсч, өмнөх 7 хоногийнхоос 1.4 хувиар өссөн байв. 2-р зэргийн савласан гурилын үнэ өмнөх сарынхаас 0.9 хувиар өсч, өмнөх 7 хоногийнхоос өөрчлөлтгүй байна…
Будаа, элсэн чихрийн дундаж үнэ: 2013 оны 11-р сарын 20-ны байдлаар элсэн чихрийн үнэ өмнөх сарынхаас 0.9 хувиар өсч, өмнөх 7 хоногийнхоос 0.3 хувиар өссөн байв. Цагаан будааны үнэ өмнөх сарынхаас 1.1 хувиар буурч, өмнөх 7 хоногийнхоос 0.2 хувиар буурсан байна.

Ugluu-logo17

Санал болгох мэдээ

Татварын ерөнхий газрын даргын үүрэг гүйцэтгэгчээр Ч.Чимэдсүрэнг томилжээ

Татварын ерөнхий газрын даргын үүрэг гүйцэтгэгчээр Ч.Чимэдсүрэнг томилжээ.Тэрээр Сангийн яамны Хөгжлийн санхүүжилт, хөрөнгө оруулалтын газрын …