Манай орны хөрөнгөтнүүдийн эхнэрүүд дундаа мэдлэг боловсрол хамгийн өндөртэй, хамгийн царайлаг бие хаа сайтай, чамгүй сайн бизнес эмэгтэй гэгддэг УИХ-ын гишүүн О.Содбилэгийн эхнэр Э.Туул хадагтайг мэдэхгүй хүн бараг үгүй биз ээ.
Чамин тансаг бүхнийг хэрэглэж явдаг гуч дөнгөж гарсан, гурван хүүхдийн ээж бүсгүй маань өмсөж зүүхдээ хэзээ ч гар татдаггүй бөгөөд таалагдсан л бол хэдэн төгрөг бүр долларын үнэтэй байсан ч хамаагүй худалдаж авдаг байна. Мөн тэрээр дотоодоос бараг хувцас авдаггүй бөгөөд гадны орнуудаар шоппинг хийж шүүгээгээ дүүргэдэг гэнэ. Ямартай ч түүний өмсдөг хувцаснуудын хамгийн хямдхан нь 1000 ам.долларын үнэтэй гэнэ шүү…