Өнгөрсөн аравдугаар сарын байдлаар банкууд нийт 2846 зээлдэгчид 160.3 тэрбум төгрөгийн ипотекийн зээл шинээр олгосон байна. Ингэснээр банкуудын ипотекийн зээлийн үлдэгдэл 1750.8 тэрбум төгрөгт хүрчээ. Харин зээлдэгчдийн тоо 45 мянга хол давсан аж.
Банкуудын ипотекийн зээлийн үлдэгдлийн жилийн өсөлтийн хурд өмнөх сартай харьцуулахад 12.9 хувь, оны эхнээс 91.4, өмнөх оны мөн үеэс 89.8 хувиар нэмэгдсэн байна.