Үндэсний цэнгэлдэх хүрээлэн-Шувууны үүр
Хятад улсын Үндэсний цэнгэлдэх хүрээлэн буюу “Шувууны үүр”. Энэ цэнгэлдэх хүрээлэн нь “дөрөвдүгээр үеийн спортын ордон” хэмээгдсэн барилгын агуу бүтээл юм.
Швейцарын архитектурч Жакуес Херзог, Пиерреде Меурон болон Хятад улсын архитектурч Ли Шинган нар хамтран дизайныг нь бүтээсэн байдаг.
Үндэсний цэнгэлдэх хүрээлэн нь 2008 оны Бээжингийн зуны олимпын гол ордон, талбай байсан бөгөөд нийт 91 мянган суудалтай аж.
Тэгвэл 2022 оны Бээжингийн өвлийн олимпын нээлт, хаалтын үйл ажиллагааг ч гэсэн энд зохин байгуулахаар болсон байна.
Шөү Гангийн сноубордын болон цанын чөлөөт гулгалтын тавцан-“Кристал гутал”
Шөү Гангийн сноубордын болон цанын чөлөөт гулгалтын тавцан нь Бээжингийн Шөү Ган аж үйлдвэрлэлийн паркт байдаг бөгөөд өвлийн олимпын түүхэнд аж үйлдвэрлэлийн өвийг дахин ашиглаж бүтээсэн анхдагч тэмцээний цогцолбор байгууламж, түүнчлэн Бээжин дэх тэмцээний бүсийн шинэ байгууламжийн нэг юм. Өвлийн олимпын үеэр энд сноубордын болон цанын чөлөөт гулгалтын тэмцээн явагдана.
Үндэсний цанын харайлтын төв
2022 оны Бээжингийн өвлийн олимпын Жанчхүүгийн тэмцээний бүс дэх Үндэсний цанын харайлтын төв бол Хятад улсын анхдагч цанын харайлтын байгууламж бөгөөд төрөл бүрийн тоног төхөөрөмжийг олон улсын хамгийн өндөр зэрэглэлийн стандартын дагуу бүтээжээ. 2022 оны өвлийн олимпын үеэр энд цанын харайлт болон цасны хос төрлийн тэмцээнд явагдана.