“Guys” хамтлагийн дуучин, LVA entertainment”-ийн захирал, жүжигчин Д.Лхагва “Фэйсбүүк од” хэмээх шинэ киноныхоо нээлтийн үеэр МУСТА цол тэмдгээр шагнуулжээ. Өчигдөр “Өргөө” кинотеатрт нээлтээ хийсэн тус кино нь Д.Лхагвагийн бие даан хийж буй гурав дахь уран бүтээл байсан юм.
Тэрээр энэ тухайгаа өөрийн цахим хуудсандаа “”FACEBOOK ОД” киноны маань нээлт сайхан боллоо, хүмүүс үнэхээр happy байсан шүү. Бас СТА болсон кк…” хэмээн бичжээ.