Зүүн Азийн олимпын хороодын бүрэлдэхүүнд МҮОХ-ны удирдлагууд багтлаа

Зүүн Азийн олимпын хороод /ЗАОХ/-ын зөвлөлийн хурал өчигдөр цахимаар болж, Зүүн Азийн залуучуудын II наадам 2023 оны наймдугаар сарын 12-19-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо спортын 12 төрлөөр зохион байгуулахаар шийдвэрлэв.

Дүрмийн дагуу наадам зохион байгуулах улсын Үндэсний олимпын хорооны тэргүүн ЗАОХ-ын Дэд ерөнхийлөгчөөр ажиллах заалттай. Үүний хүрээнд Монголын үндэсний олимпын хороо /МҮОХ/-ны Тэргүүн дэд ерөнхийлөгч, Олон улсын олимпын хорооны Гишүүн Б.Баттүшиг тус зөвлөлийн Дэд ерөнхийлөгчөөр, МҮОХ-ны Ерөнхийлөгчийн үүрэг гүйцэтгэгч Ч.Наранбаатар зөвлөлийн гишүүнээр тус тус сонгогдлоо.

Санал болгох мэдээ

Чөлөөт бөх: П.Орхон, М.Лхагвагэрэл, Б.Бат-эрдэнэ нар олимпын эрхээ авлаа

Чөлөөт бөхийн “Парис 2024” олимпын эрх олгох Азийн бүсийн тэмцээн Киргиз улсын нийслэл Бишкек хотноо …