О.Магнай: Ажлаас халагдсан хүмүүс хангалттай ажиллаж чадаагүй

Өнгөрөгч тавдугаар са­рын 22-ны өдөр ШӨХТГ есөн албан хаагчийг ор үндэс­лэл­гүй­­гээр ажлаас нь халсан гэх мэдээлэл цацагдсан. Тус газрын есөн албан хаагчийг сонгуулийн сур­талчилгааны үеэр ажлаас халсан нь улс төржсөн гэх хардлагыг олон ний­тэд тө­рүүлээд байсан юм. Аж­лаасаа халагдсан бай­цаагч­дын хувьд хууль бусаар ажлаас халсан хэмээн үзэж Захиргааны хэргийн шүүх, Төрийн албаны зөвлөл, Үнд­сэн хуулийн цэцэд хан­дахаа мэдэгдээд байгаа юм. О.Магнай дарга өчигдөр энэ талаараа сэтгүүлчидтэй уулзаж, ямар үндэслэлээр тэднийг халсан талаараа ийнхүү тайлбарласан юм.

Тэрбээр “Манайхаас ха­­­­лагдсан есөн бай­цаагч удаа дараа Төрийн албан хаагчийн ёс зүйг зөрчсөн. Жи­­шээлбэл, улсын байцаагч Мөнхсолонго харилцагч аж ахуйн нэгж, иргэдтэй зүй бусаар харьцаж, удаа да­раа эд мөнгө болон сэтгэл­зүйн дарамт үзүүлсэн бай­сан. Харин нөгөө най­ман ажил­тан төрийн албан хаагчийн эрхийг хэт­рүүлэн эдэлж, ажил дээр унтах, ажил таслах, өгсөн үүрэг даалгаврыг удаа дараа шалт­гаангүйгээр биелүү­лээ­­гүй.

Өөрөөр хэлбэл, тэд Төрийн албан хаагч нэрээр ажлаа хийхгүй, иргэдтэй зүй бусаар харьцаж байсан нь тогтоогдсон. Тэгээд ч би энэ талаар Төрийн албаны зөвлөлд ойрын хугацаанд албан бичиг явуулна. Ми­ний хувьд албан бичигт хариулт өгөхөөс өөр ажил хийдэггүй, санаачлагагүй, хү­сэл зорилгогүй хүмүүстэй хамтран ажиллах шаардлага байхгүй гэж үзсэн” хэмээв.

Харин үүнд сонгуулийн үе таар­санд би харамсч байна.

Ямар нэг улстөржилт байх­гүй хэмээн мэдэгдэж байсан. Мөн тэрбээр эдгээр хү­мүүсийг ажлаас халсан нь хууль зөрчсөн ямар ч зүйл байхгүй хуулийн хү­рээнд хийгдсэн гэж тайлбарлаж байв.
Эх сурвалж:

Санал болгох мэдээ

Хүн ёсны төлөөх тэмцлийг улстөржүүлсэн ерөнхийлөгчид алдарт эхчүүд гомдолтой байна

Дөнгөж төрсөн нялх биетэй ээжийг нярайн хамт тусгаарлахдаа хүнлэг бус, сэтгэлгүй хандсаныг эсэргүүцсэн эхчүүд өчигдөр …