Ази, Номхон далайн бүсийн орнуудын өргөн нэвтрүүлгийн холбоо (ABU)–ноос зохион байгуулдаг “ABU Robocon 2021 China” олон улсын роботын тэмцээн өчигдөр онлайнаар амжилттай зохион байгуулагдаж өндөрлөлөө. Тус тэмцээнд 11 орны 21 баг өрсөлдсөнөөс Монголын баг хоёр дахь удаагаа дэд байрын эзэн боллоо.
Тодруулбал, “ABU Робокон-2021” олон улсын роботын тэмцээнд Индонезийн баг Гран при шагнал хүртжээ.
Ташрамд дуулгахад, Монгол Улсын үндэсний аварга шалгаруулах “ABU-Robocon 2021” роботын тэмцээнийг МҮОНРТ, Үндэсний батлан хамгаалахын их сургууль хамтран өнгөрсөн долоодугаар сард зохион байгуулсан бөгөөд Шинжлэх ухаан технологийн их сургуулийн Мэдээлэл, холбооны технологийн сургуулийн “Цахим алт” баг түрүүлж олон улсын тэмцээнд оролцох эрхээ авсан бол ҮБХИС-ийн “Аравт” баг аман хүзүүдсэн билээ.