МҮОХ-ны чуулганыг 2022 оны гуравдугаар сард явуулахаар тогтлоо

Монголын Үндэсний Олимпын Хорооны ээлжит чуулган энэ оны арваннэгдүгээр сарын 30-нд явагдах байсан. Гэвч чуулганы үеэр сонгуулийн үйл ажиллагааг удирдан явуулах үүрэгтэй хараат бус сонгуулийн комисс ажлаа үргэлжлүүлэн хийх боломжгүй болсны улмаас чуулганыг хойшлуулахаас аргагүй нөхцөл үүссэн.

Тиймээс өнөөдөр МҮОХ-ны бүх гишүүдийн хурал танхим болон цахим хосолсон хэлбэрээр болж, олимпын чуулганыг 2022 оны гуравдугаар сарын 28-нд явуулахаар тогтлоо.

МҮОХ-ны дүрмийн 14.2-т “МҮОХ-ны чуулганыг хуралдуулах хугацааг гурван сараас доошгүй хугацааны өмнө гишүүдийн хурлаас зарлана” гэж заасны дагуу чуулганы товыг тогтоосон байна.

Гуравдугаар сарын 28-нд болох чуулганаар МҮОХ-г удирдах бүрэлдэхүүнийг сонгох болно.

Санал болгох мэдээ

Хурдан болон жороо морины уяач, шагайн харваачдад улсын цол олгуулна

Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооны ээлжит хурал өчигдөр болж, болзол хангасан хурдан морь, …