-Таныг МҮОНТ-ийн явуулсан дотоод аудитын шалгалтаар удаа дараа зөрчил гаргасан, гадны компанитай гэрээ байгуулж МҮОНТ-ийн эфирээр цацаж, маш их мөнгийг хувьдаа авсан гэдэг мэдээлэл байна. Үүнд тайлбар өгөөч?
-Ажлаар гадагшаа яваад өчигдөр л ирлээ. Дарга цэргийн халаа сэлгээний асуудлаас болж уран бүтээлчдийг идэж уусан гэх мэдээлэл гарсан байна. Уран бүтээлчид уран бүтээл хийх үүрэгтэй болохоос санхүүгийн асуудалд оролцдоггүй. Телевизтэй, тодорхой нэвтрүүлэгтэй гэрээ байгуулсан тохиолдолд санхүүгийн албаар дамжиж, 7-8 даргаар гарын үсэг зуруулдаг. Өөрөөр хэлбэл, энд уран бүтээлчид хэдэн зуун саяар нь мөнгө идэх, дур зоргоороо гэрээ байгуулах боломж байхгүй. Жишээ нь, “Нэг минут, нэг сая” гээд оролцогчид шууд бэлэн мөнгө өгдөг нэвтрүүлэг хийдэг болохоор намайг бас хавчуулж байх шиг байна. Ч.Даваабаярын идэж уусан гээд байгаа уран бүтээлчид хуулийн байгууллагаар шалгуулж, нэр төрөө сэргээлгэнэ гэсэн байр суурьтай байгаа. Миний хувьд ч ялгаагүй шалгах ёстой газар нь шалгахаар үнэн зөв нь тогтоогдоно гэж бодож байгаа.
-Ч.Даваабаярын хувьд огт өөр тайлбар өгч байгаа. Ер нь уран бүтээлчид ямар системээр цалинждаг байсан бэ?
-Хийснээрээ цалинждаг тогтолцоо Ч.Даваабаярыг захирлаар томилогдохоос өмнө л байсан. Сайн уран бүтээл хийсэн бол өндөр цалин авна. Харин уран бүтээл бага хийгээд бага цалин авдаг хэсэг хүмүүс хэл ам гараад тэгшитгэсэн байсан. Үүнийг өөрчилж, өмнөх шигээ хийсэн уран бүтээлээ үнэлүүлж цалингаа авдаг болох санал гарч, Үндэсний зөвлөлд танилцуулах гэж байсан. Үүнийг л Ч.Даваабаяр дарга шинэчлэл хийх гэж байхад эсэргүүцсэн гэж ойлгож байгаа бололтой.