ОБЕГ-ын харьяа “Аврагч” биеийн тамир техник спорт хорооны тамирчид ОХУ-ын Красноярскт хотноо зохион байгуулагдсан Иван Ярыгиний нэрэмжит Гранпри олон улсын А зэрэглэлийн тэмцээнээс гурван хүрэл медаль хүртлээ.
Тодруулбал, эмэгтэйчүүдийн 53 кг жинд ОУХМ Б.Хулан, 57 кг жинд ОУХМ Х.Болортуяа, 59 кг жинд ОУХМ Б.Шоовдор нар тус тус хүрэл медалийн эзэд болсон юм .