“Илүүдэл жингүй Эртэч Монгол аян” Сонгинохайрхан дүүрэгт хэрэгжиж байна

Засгийн газрын тохируулагч агентлаг Биеийн тамир, спортын улсын хорооноос санаачлан 2022 оныг иргэдийг идэвхтэй дасгал хөдөлгөөнд уриалах зорилт дэвшүүлсэн.

Аяны хүрээнд илүүдэл жингүй Эртэч Монгол аянд Сонгинохайрхан дүүрэгт таван спорт заал иргэдэд үнэ төлбөргүй үйлчилж эхлээд байна.

Үүнд:

  1. ӨНӨР БҮС-Хөгжил цогцолбор сургууль
  2. ТӨВИЙН БҮС – 21-р хороолол 62-р сургууль
  3. ТӨВИЙН БҮС – Ханы материал 9-р сургууль
  4. БАЯНХОШУУ БҮС – 76-р сургууль
  5. ТОЛГОЙТ БҮС – Спорт хороо гэсэн газруудад ажлын өдөр бүр 06:30-07:30 хүртэл иргэдтэй хамтран өглөөний дасгалыг хийж хэвшүүлж байна.

Өнөөдөр /2022.02.18/ Сонгинохайрхан дүүргийн таван цэг дээр 74 байгууллагын 300 гаруй иргэд хамрагдан, идэвхтэй хөдөлгөөнийг хамтдаа хийжээ.

Санал болгох мэдээ

Хурдан болон жороо морины уяач, шагайн харваачдад улсын цол олгуулна

Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооны ээлжит хурал өчигдөр болж, болзол хангасан хурдан морь, …