“Хотулун гүнж” кино Berlinale EFM-д амжилттай оролцов

Шүүдэр продакшн, VОО-н хамтын бүтээл “Хотулун гүнж” түүхэн, тулаант уран сайхны кино хоёрдугаар сарын 10-20-ны өдрүүдэд Герман улсын Берлин хотноо зохион байгуулагдсан 72 дахь удаагийн Berlinale олон улсын кино фестивалийн “Eвропын кино зах зээл” /Berlinale European Film Market – EFM/ хөтөлбөрт амжилттай оролцов.

“Berlinale” олон улсын кино фестиваль жил бүрийн хоёрдугаар сард Берлин хотноо зохион байгуулагддаг дэлхийн гурван том А зэрэглэлийн кино наадмын нэг юм.

Энэ удаагийн арга хэмжээнд нийт 62 улсын 600 орчим оролцогч Berlinale-EFM платформыг ашиглан үйл ажиллагаагаа танилцуулж, 1300 орчим зах зээлийн үзүүлбэр /market screening/, 827 кино үзүүлсний дотор 600 гаруй нь зах зээлийн нээлт /market premiere/-ээ хийж, Монголоос “Хотулун гүнж” кино багтсан байна.

Berlinale-EFM нь дэлхийн кино, контентын салбар, эдийн засгийн хөгжилд чухал түлхэц үзүүлдэг бөгөөд энэ удаа “Хөгжлийн өөрчлөлт” сэдвээр олон улсын кино ба бүтээлч үйлдвэрлэлийн салбарын мэргэжилтнүүд хэлэлцүүлэг зохион байгуулав.

Шүүдэр продакшн нь хоёрдугаар сарын 11, 14, 16-ны өдрүүдэд гурван удаа screening үзүүлбэр хийв.

Монгол Улсын ГХЯ, Соёлын яамны дэмжлэгтэйгээр зохион байгуулсан багт Шүүдэр продакшны продюсер, зохиолч Б.Шүүдэрцэцэг, VOO-гийн контент продюсер Д.Цэнгэл, Монгол Улсын Соёлын Элч О.Оюунтуяа нар амжилттай хамтран ажиллав.

Санал болгох мэдээ

Монгол Улс 60 дахь удаагийн Венецийн дүрслэх урлагийн биенналь дахь үзэсгэлэнгээ нээлээ

Монгол Улсын Засгийн газар, Соёлын яамны дэмжлэгтэйгээр Бүгд Найрамдах Итали Улсад зохион байгуулагдаж буй дүрслэх …