ОУХМ Б.Ганболд 12-р байр эзлэв

Паралимпын наадамд эх орноо төлөөлөн оролцож буй манай хоёр тамирчин өнөөдөр хурд сорилоо.
Эрэгтэйчүүдийн цанын 20 км-ийн сонгодог тэшилтийн уралдаанд 17 тамирчин гараанаас гарахад ОУХМ Б.Ганболд 1:04.23 цагийн амжилтаар 12-р байр эзлэв. Тэрбээр түрүүлсэн Японы тамирчнаас 11 минут хоцрон барианд орсон юм.
Манай нөгөө тамирчин Ц.Дашдорж сүүлийн тойрогт замаас гарч уралдаанаа дуусгаж чадсангүй.
Цанын хоёр тамирчин гуравдугаар сарын 9-нд спринт төрөлд уралдана. Харин уулын цанын төрөлд өрсөлдөх Б.Цэрэнпунцагийн уралдаан маргааш 10.00 цагт эхлэх юм.

Санал болгох мэдээ

Үндэсний бөхийн өсвөр үе, залуучуудын улсын аваргууд тодорлоо

Хэнтий аймгаас төрөн гарсан аваргуудын нэрэмжит, Үндэсний бөхийн өсвөр үеийн УАШБ-ы 16 насанд 107, 17 …