Орос, франц, америкийн эрдэмтэд хамтын төслөөр хавдрын эсийг устгаж, замыг нь хаах боломжтой ДНК-ийн хэсгийг олж тогтоожээ. Ийм маягаар тэд зарим талаар биологийн «хар материйн» нууц болох ДНК-ийн үл мэдэгдэх үйл ажиллагаатай хэсгийг олж илрүүлсэн байна.
Дэлхийн эрдэмтэд удаан хугацагаар ДНК-ийн 98% -ийг «хог хаягдлын» хэмээн үзэж байсан-тэдний үзсэнээр генийн мэдээллийн тээгчийн тийм агуу хэсэг биологийн ямар ч ач холбогдолгүй байлаа. Гэвч өнгөрсөн жил Олон улсын ENCODE нийгэмлэг генийн бүтцийн 80%, үйл ажиллагаа нь одоогоор тодорхойгүй биологийн идэвхт «хар матери» болохыг тогтоожээ. Энэ үйл ажиллагааг тодорхой хэмжээгээр тодруулахад оросын математикчид, сибирийн Новосибирск хотын программистууд, Францын Тулузын их сургууль болон АНУ-ын молекулын биологичдын бүрэлдэхүүнтэй олон улсын эрдэмтдийн хамт олны ажил тус болсон юм. Түүгээр ч зогсохгүй туршилтын явцад ДНК-ийн тодорхой хэсэгт ажиллагаа явуулснаар хавдрыг ялж болох нь тогтоогджээ.
Төслийн эхлэлийг саяхан РНК-ийн шинэ бүлэг vlink-РНК-г нээсэн, ЗХУ-ын уугуул, АНУ-ын Род-Айлендийн Сен-Лораны Хурээлэнгийн ажилтан Филипп Капранов тавьсан юм. Энэ бол «ген хоорондын кодлогддоггүй маш урт» РНК бөгөөд урьд гагцхуу энэ хэсгийг «хогийн» гэж ярьдаг байсан. Гэвч эрдэмтэн, тэд ямар нэгэн ажил гүйцэтгэдэг болохыг тогтоосон юм. Яг ямар болохыг Новосибирскийн эрдэмтэд нээж, эдгээр генийн бүтцийн хэсгүүдэд зэргэлдээ орших генээ идэвхжүүлдэг ДНК-ийн хэсгүүд байрладаг болохыг тогтоожээ.
Судалгааны гол үе шат хавдрын эстэй тэмцэхэд чиглэгдсэн туршилт байлаа. Эдгээр эсуудэд эрдэмтэд эрүүл эсүүдэд байдгаас нэлээд илүү их vlink-РНК-ийн концентрацийг олж илрүүлсэн нь ихэнхдээ вирусын ажиллагааны үр дагаврын илрэл юм. «Өвдөлт» болон эсийн «хавдар» хир хүчтэй байна, төдий чинээ эрчимтэйгээр vlink-РНК ажилладаг байна.
Тиймээс эрдэмтэд vlink-РНК-ийн зарим төрлийн хавдрын эсийн замыг нь хаахыг оролдож, үүний үр дүнд эсүүд үхэжжээ. Эрдэмтдийн бүлгийн энэ ажил хавдар судлалд шинэ бөгөөд энэ ажлын нарийн, биомэдээллийн түвэгтэй арга замаас шалтгаалан хавдрын өвчинтэй тэмцэх энэ арга одоогоор дэндүү үнэтэй ч их ирээдүйтэй юм. Энэ нь өвчний шалтгаанд нөлөөлөх боломжийг олгож байгаа тул өвчнийг үндсээр нь дарж устгана гэсэн уг.
эх сурвалж:Оросын дуу хоолой радио