Өнгөрсөн нэгдүгээр сард Жэйсон Травикаас салсан дуучин Бритни Спирс шинэ найз залуу Дэвид Лукадогоо аавтайгаа танилцуулжээ. Бритни Дэвидтэй үерхээд нэлээд удаж байгаа бөгөөд тэд өнгөрсөн хоёрдугаар сараас эхлэн болзож эхэлсэн юм.
Бритнигийн ойр дотныхон Дэвидэд ам сайтай байдаг бөгөөд Бритни өдөр бүр инээмсэглэн, аз жаргалтай байж, уран бүтээлдээ шургуу орсон нь Дэвидийн сайн нөлөөллийнх хэмээн үзэж байгаа гэнэ. Өмнө нь хоёр ч удаа гэрлэж, хоёр хүүгийн ээж болсон Бритниг өөртөө дурлуулаад буй дэвид Лукадо нь өмгөөлөгч мэргэжилтэй, гольфийн чамгүй сайн тоглогч ажээ.
Бритни “ Аавд минь тэр их таалагдсан. Дэвид маш зөрүүд ч, түүний хийж байгаа зүйлсийг би хүлээн зөвшөөрдөг. Тэр их хөгжилтэй, тачаангуй залуу. Би түүнд хайртай. Дэвидийн сонирхдог бүхэнд би дуртай” гэжээ. Мөн Бритни шинэ хайрттайгаа гэрлэх эсэхдээ эргэлзэж байгаа ч хүүхэд гаргахад бэлэн байгаа аж. Учир нь Бритни ахиад салах болбол яана гэхээс ихэд санаа зовох болсон байна.