Сүүлийн үед АН бөхчүүдээр гоёдог моод дэлгэрүүлсэн. Энэ бүхний ард “Женко” Х.Баттулга байгаа гэдгийг бараг л хүн бүхэн гадарласан болов уу. Түүнийг Ерөнхийлөгчийн сонгуулийн өмнө идэвхтэй ажиллаж, аварга бөхчүүдийг нэг нэгээр нь хөтлөн ирж АН-д элсүүлээд байгаа гэх яриа зүгээр ч нэг гараагүй нь тодорхой.
ҮХАА-н сайд бөхчүүдийг “баздаг” гэдгээ олон нийтэд сайтар харуулж ч яваа. Сонирхолтой нь АН-д элссэн бөхчүүд бүгд Х.Баттулгын удирдлаган дор ажилладаг гэж ярих хүн олширчээ. Тэгээд ч ихэнх бөхчүүд хөдөө аж ахуйн салбарт бизнестэй учир түүнтэй нөхөрлөхөд ойрыг нь бодож ийм сонголт хийгээд байгаа сурагтай.
Харин одоо хэзээ мөдгүй Ерөнхийлөгчийн сонгууль болох гэж байгаа тул Х.Баттулгын дараагийн алхам нь арлын орныг шуугилж яваа Хакухо М.Даваажаргал гэнэ. Зарим хүмүүсийн үзэж буйгаар Хакухог ятгахын тулд УИХ-ын гишүүн Б.Наранхүүгийн тус дэмжлэг их хэрэгтэй байгаа гэнэ.
Өнгөрсөн сонгуулиар Б.Наранхүүг Дундговьд нэр дэвшихэд нь Мөөеөө аварга хүү Хакухотойгоо хамт очин дэмжиж байсан тул тэдний дундах найрсаг харилцааг ашиглахаар шийдсэн нь ийм учиртай ажээ.
Эх сурвалж: