“Монгол кино нэгтгэл” 40 гаруй сая төгрөгийн барилга байгууламжийг бүртгүүлээгүй байжээ

images “Монгол кино нэгтгэл”-д Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас санхүүгийн шалгалт оруулсан байна.

Шалгалтаар “Монгол кино нэгтгэл” нь 40 гаруй сая төгрөгийн барилга байгууламжийг бүртгүүлээгүй байсан нь тогтоогдсон тул эдгээр нуусан хөрөнгөө бүртгэлд оруулах тухай мэдэгдлийг нэгтгэлийн удирдлагуудад өгчээ. Мөн хэд хэдэн тоног төхөөрөмж болон хадгалалтад зөрчил илэрч акт тогтоосон гэнэ.

Байнга л төрөөс харж үздэггүй хэмээн гомдол мэдүүлж байдаг тус кино нэгтгэлд бүр ор тас юу ч өгдөггүй биш жил бүр 100 гаруй сая төгрөгийг улсын төсвөөс өгдөг юм байна.

Ugluu-logo17

Санал болгох мэдээ

Фото:Гавьяат тамирчин П.Орхон, ОУХМ Н.Лхамгармаа нар хуримаа хийжээ

Монгол Улсын гавьяат тамирчин, дэлхийн аварга П.Орхон, чөлөөт бөхийн ОУХМ Н.Лхамгармаа нар өчигдөр /2019.09.25/ билэгт …