Чөлөөт бөх: Х.Болортуяа хагас шигшээд шалгарав

Азийн АШТ-ий дөрөв дэх өдөр эмэгтэйчүүдийн 57 кг-ийн жинд өнгөрсөн жилийн Азийн АШТ-ий мөнгөн медальт ОУХМ Х. Болортуяа хэсгийн эхний барилдаандаа Казахстаны Нулифар Раймоваг 8:2-оор ялсан. Тэгвэл хэсгийн хоёр дахь барилдаанаа 2017 оны Азийн АШТ-ий хүрэл медальт БНСУ-ын Ким Хён Жутай хийж 6:2-оор ялснаар хагас шигшээд шалгарав.

Манай бөх хэсгээ тэргүүлэх үгүйгээ шийдэх сүүлийн барилдаанаа өнгөрсөн жилийн Ослогийн дэлхийн аварга Японы Цүгүми Сакүрайтай хийнэ.

Санал болгох мэдээ

Чөлөөт бөх: П.Орхон, М.Лхагвагэрэл, Б.Бат-эрдэнэ нар олимпын эрхээ авлаа

Чөлөөт бөхийн “Парис 2024” олимпын эрх олгох Азийн бүсийн тэмцээн Киргиз улсын нийслэл Бишкек хотноо …