OУХМ Т.Тулга Алматыгийн дэвжээнд төрийн дууллаа эгшиглүүлэв

Болат Турлыхановын нэрэмжит дэлхийн чансааны оноо олгох тэмцээний сүүлийн өдөр “Осло-2021” ДАШТ-ий хүрэл медальт, “Хүч” спорт хорооны тамирчин ОУХМ Төмөр-Очирын Тулга 65 кг-ын жинд алтан медаль хүртэж, Монгол Улсын төрийн дууллаа эгшиглүүлэв.
Тэрбээр Алматыгийн дэвжээнд 1/4 шигшээд Тажикистаны Комрон Холовыг 11:0-ээр, хагас шигшээд өсвөр үеийн ДАШТ-ий алт, мөнгөн медальт Узбекистаны Умиджон Жалиловыг 5:1-ээр, финалд Азийн аваргын хошой хүрэл медальт, Узбекистаны Аббос Рахмоновыг 9:1-ээр тус тус ялж аваргалсан юм.
Т.Тулгын хувьд 65 кг-д дэлхийн чансааны аман хүзүүнд бичигдэж буй бөгөөд Казахстанд түрүүлснээр жиндээ тэргүүлэх нь тодорхой болж байна.

Санал болгох мэдээ

Үндэсний бөхийн өсвөр үе, залуучуудын улсын аваргууд тодорлоо

Хэнтий аймгаас төрөн гарсан аваргуудын нэрэмжит, Үндэсний бөхийн өсвөр үеийн УАШБ-ы 16 насанд 107, 17 …