Засгийн газрын зүгээс ТҮЦ машиныг ашиглалтад оруулаад дөрвөн сар орчим хугацаа өнгөрчээ. Энэ хугацаанд ТҮЦ машины тусламжтайгаар нэг тэрбум орчим төгрөг хэмнэсэн гэсэн тооцоо гарсан бөгөөд иргэдийн зүгээс ч ачаалал багатай, цаг зав хэмнэсэн ажил болсон хэмээн хэлж байгаа аж.
Тиймээс цаашид 21 аймагт бүрт тус машиныг байрлуулахаар болж, энэ ажлын эхлэл болгон ирэх сарын 3-ны өдөр Архангай аймагт суурилуулахаар болжээ. Мөн нэмж хотын ачаалалтай хэсэг болох Төв шуудан, Тэнгис кино театр, “Чингис хаан” нисэх онгоцны буудал болон Вокзалд дахин долоон ТҮЦ машиныг байрлуулах юм байна.