Залуу од Жастин Бибер Мексик биеэ үнэлэгчтэй буудалд хоносон тухай шуугиан дэгдээд намжиж амжаагүй байтал дахиад л түүний зугаа цэнгэлтэй холбоотой нэгэн сенсаци цацагдлаа.
Тэрээр дэлхийг тойрон аялаж буй “Believe” тоглолтынхоо хүрээнд Австралийн Брисбейн хотноо тоглолтоо хийжээ. Тэрээр тоглолтынхоо дараа “Bada Bing Nightspot” шөнийн клубт 35 тайчигч бүсгүйтэй ганцаархнаа шөнөжин зугаацаж үүрийн 04:30 цагийн орчимд цэнгээний газрыг орхин гарсан гэнэ.
Гэнэтхэн л том эр болж, хүүхнүүдтэй зугаацах болсон Биберийг удахгүй охид бүсгүйчүүдээс залхах болно хэмээн ярьж байгаа гэнэ.