Монгол жүжигчин БНСУ-ын “Hunt” кинонд орлон тоглогчоор ажиллажээ

Америк, Герман, Солонгосын кино урлагийн салбарт Монголын залуус хүч сорих болсон. Тэдний нэг бол Өмнөд Солонгос улсад ажиллаж, амьдарч байгаа Болдбаатарын Нандин-Эрдэнэ юм.

Тэрбээр наймдугаар сарын 10-ний өдөр нээлтээ хийсэн Солонгосын А зэрэглэлийн жүжигчин Lee Jung-jae-ийн найруулсан Hunt” уран сайхны кинонд орлон тоглогчоор ажиллажээ.

https://youtu.be/KwmQ46lxGpM

Орлон тоглогч, жүжигчин Б.Нандин-Эрдэнэ 2012 оноос эхлэн БНСУ-ын “Jump performance ” театрт ажиллахын хажуугаар Өмнөд Солонгосын “REVENGER”, “The king’s Affection” цуврал,” Hunt “, “Holy Night: Demon Hunters” зэрэг 20 гаруй кинонд орлон тоглогчоор ажилласан юм.

Түүнчлэн 2020 оны 9-р сард Монгол Улсад албан ёсоор нээлтээ хийсэн “Уолт Дисней- Walt Disney” кино компанийн бүтээл “Мулан” уран сайхны кинонд орлон тоглогчоор ажилласан билээ.

Дашрамд дурдахад Орлон тоглогч, жүжигчин Б.Нандин-Эрдэнэ нь есдүгээр сарын 9-нд нээлтээ хийх “Narco-Saints” уран сайхны кинонд орлон тоглогчоор ажилласан байна.


Санал болгох мэдээ

“World Ballet and Dance Grand Prix Mongolia – 2024” олон улсын бүжигчдийн тэмцээн болно

НЗДТГ дэмжлэгтэйгээр “World Ballet and Dance Grand Prix Mongolia – 2024” дэлхийн хэмжээний тэмцээн Улаанбаатар …