“Белград-2022” чөлөөт бөхийн ДАШТ-ээс Монголын баг хоёр мөнгөн медаль хүртлээ.
Эмэгтэйчүүдийн 50 кг-д зодоглосон ОУХМ Д.Отгонжаргал аваргын төлөө олимп, дэлхийн аварга Японы Юи Сүсакад цэвэр ялагдсанаар мөнгөн медалийн эзэн болсон.
Тэрбээр өнгөрсөн жилийн ДАШТ-ээс хүрэл медаль хүртсэн амжилтаа ахиулав. Ялангуяа олимпын жинд хоёр жил дараалан дэлхийгээс медаль авснаар айсуй олимпод медалийн төлөө хүчтэй өрсөлдөх бөх байх болно гэдгээ харууллаа.
Түүнчлэн ДАШТ-д анх удаа оролцож буй тивийн аваргын мөнгөн медальт Б.Хулан 53 кг-д Америкийн бөх, Пан Америкийн аварга цолтой Доминик Пэрришт 4:2-оор ялагдан мөнгөн медаль хүртсэн юм.
Түүний хувьд “бага ДАШТ” гэгддэг Иван Яригыний Гранпри тэмцээнээс хоёр жил дараалан медаль зүүж, дэлхийд өрсөлдөх хэмжээнд хүрснээ харуулсан.
Улмаар Белградын дэвжээнд одтой сайхан барилдсаар үзүүрлэлээ. Хагас шигшээд Шведийн бөхөд 6:0-ээр хожигдож яваад цэвэр дарсан нь энэ тэмцээний онцлох мөчийн нэг байв.
Одоогоор 25 улс ДАШТ-ээс медаль хүртээд буй бөгөөд Монголын баг медалийн чансаагаар 9-р байрт бичигдэж байна.
Түлхүүр үгспорт
Санал болгох мэдээ
Чөлөөт бөх: П.Орхон, М.Лхагвагэрэл, Б.Бат-эрдэнэ нар олимпын эрхээ авлаа
Чөлөөт бөхийн “Парис 2024” олимпын эрх олгох Азийн бүсийн тэмцээн Киргиз улсын нийслэл Бишкек хотноо …