Таны нүүрний арьсанд нүхжилт эрчимтэй явагдаад байна уу? Тэгвэл доорхи зөвлөгөөнд анхаарлаа хандуулайрай!
Арьсны тосны булчирхайн үйл ажиллагаа ихсэж, хэт их тос ялгаруулалт явагдсанаас болж арьсанд нүхжилт үүсдэг. Нүхжилт үүссэнээр арьс суларч, арьс хөгширсөн мэт харагддаг. Тиймээс гэрийн нөхцөлд нүхжилтийг багасгах, нэгэнт үүссэн нөхцөлд нэмэгдүүлэхгүй байх аргуудыг хүргэж байна.
– 50 гр өргөст хэмхийг нухан дээрээс нь 1-2 дусал нимбэгний шүүс дусааж сайтар холино. Үүний дараагаар сайтар цэвэрлэсэн нүүрний арьсан дээрээ тус холимгоо тавьж 15-20 минут болсоны дараа бүлээн усаар нүүрээ угаана. Энэ нь арисны бохирдлыг гадагшлуулж, цусны эргэлтийг сайжруулна.
– Нэг өндөгний цагааныг 2-3 дусал нимбэгний шүүстэй хольж сайтар хутгана. Үүний дараагаар бэлдцээ сайтар цэцэврлэсэн чигтэй арьсандаа түрхэж 25-30 минут байлгана. Маскаа хатсаны дараа арьчиж авна. Арьсны сувгууд дахь тосны бохирдлыг гаргах тустай.
– Мөсийг нимгэн алчууранд ороож арьсны шугамын дагуу нүүрээ арчина. Мөн л арьсаа сайтар цэвэрлэсэн байх хэрэгтэй ба өөрт тохирсон тэжээлийн тосоо түрхэж шингээсний дараа мөсөөр арчих аргыг хэрэглэх хэрэгтэй. Хэрхэвч дан мөсөөр шууд цэвэрлэсэн арьсаа арьчиж болохгүй гэдгийг сана. Ингэснээр нүүрний судас цочирч, хацарны судас улаан тогтох аюултай.
– Аль болох арьсны тослогийг тэнцвэржүүлэх бүтээгдэхүүн хэрэглэ. Тослог ихэдсэнээр л арьсанд нүхжилт үүсдэг гэдгийг хэрхэвч мартаж болохгүй. Мөн дан ганц гоо сайхны бүтээгдэхүүн хэрэглэх бус шарсан хуурсан, өөх тос ихтэ хоол хүнснээс татгалзах хэрэгтэй.