Банкууд “Төлбөр тооцоо”-г гадаад валютаар хийхэд нөлөөлж байна

imagesСанхүүгийн Зохицуулах Хорооноос Аж ахуйн нэгж, төрийн зарим байгууллагад Төлбөр тооцоог үндэсний мөнгөн тэмдэгтээр гүйцэтгэх тухай хуулийг хэрэгжүүлж буй байдалд шалгалт хийж холбогдох арга хэмжээг авчээ. Шалгалтаар нийт 14 байгууллагад зөрчил илэрсэн бөгөөд эдгээр байгууллагад хуулийн дагуу 134 сая төгрөгийн торгууль ногдуулсан байна.

СЗХ-ны зүгээс дээрх хуулийг хэрэгжүүлэх эрх зүйн орчинг сайжруулах ажлын хүрээнд Ашигт малтмалын тухай, Гаалийн онцгой албан татварын тухай хуулиудад татвар, хураамжийн хэмжээг төгрөгөөр илэрхийлэх өөрчлөлт оруулах, төсөвт төлөх аливаа төлбөр тооцоог зөвхөн төгрөгөөр төвлөрүүлэх зохион байгуулалтын арга хэмжээ авахаар Санхүүгийн тогтвортой байдлын зөвлөл, Сангийн яамтай хамтран ажиллаж байна.

Жилд ашигт малтмалын тусгай зөвшөөрлийн хураамжид 40 сая ам доллар, гаалийн онцгой албан татварт 140 сая доллартай тэнцэх татвар хураамж ногдуулдаг байна.

Мөн түүнчлэн аж ахуйн нэгжүүд бараа үйлчилгээнийхээ үнэ, тариф, төлбөр тооцоог гадаад валютаар илэрхийлэн гүйцэтгэхэд нөлөөлж буй гол хүчин зүйлд арилжааны банкуудын гадаад валютын зээл олгох сонирхол нөлөөлдөг байна. Арилжааны банкууд эхний арван сарын байдлаар 3 тэрбум ам долларын зээл олгожээ. Иймд гадаад валютын зээлийн зориулалтыг зохицуулах бодлого хэрэгжүүлэх саналыг Монголбанкинд хүргүүлээд байна.

Дээрх арга хэмжээнүүд хэрэгжсэнээр гадаад валютын шаардлагагүй хэрэглээ, зохиомол эрэлтийг бууруулж, эдийн засгийн долларжилт, төгрөгийн үнэгүйдлийг хязгаарлахад чухал нөлөө үзүүлэх юм.

Санхүүгийн зохицуулах хорооноос иргэд, аж ахуйн нэгжүүд өөр хоорондоо хийх гэрээнд аливаа бараа, үйлчилгээний үнийг зөвхөн төгрөгөөр илэрхийлж, төлбөр тооцоог төгрөгөөр гүйцэтгэх талаар тусгаж байхын чухлыг анхааруулж байна.

Ugluu-logo17

Санал болгох мэдээ

Татварын ерөнхий газрын даргын үүрэг гүйцэтгэгчээр Ч.Чимэдсүрэнг томилжээ

Татварын ерөнхий газрын даргын үүрэг гүйцэтгэгчээр Ч.Чимэдсүрэнг томилжээ.Тэрээр Сангийн яамны Хөгжлийн санхүүжилт, хөрөнгө оруулалтын газрын …