1000 ширхэг тарваганы арьс хил нэвтрүүлэхийг завджээ

tarvagaГаалийн байгууллага эрсдлийн судалгаанд үндэслэсэн хяналт шалгалтыг зохион байгуулсанаар 2013 оны 11 дугаар сарын 29-ний өдөр Замын-Үүд дэх Гаалийн газрын хилийн чанадад гарах урсгалын хяналтын хэсэгт  01-66 ДГО улсын дугаартай автомашинд их хэмжээний тарваганы арьс нууж хууль бусаар улсын хил нэвтрүүлэхийг завдсан  гэмт хэргийн шинжтэй  үйлдлийг  илрүүлэн, таслан зогсоолоо.

1000 ширхэг тарваганы арьсыг зохион байгуулалттайгаар урьдаас төлөвлөн бэлтгэж, тээврийн хэрэгслийн эд ангийг нуувч болгон ашиглан, гаалийн хяналт шалгалтаас нуун далдалж улсын хилээр хууль бусаар нэвтрүүлэхийг завдсан энэ үйлдэл нь гэмт хэргийн шинжтэй байх тул хойшлуулшгүй ажиллагаа хийж  баримтжуулан холбогдох Цагдаагийн  байгууллагад эрүүгийн хэрэг үүсгэн шалгуулахаар шилжүүлж байна.

index

Санал болгох мэдээ

Шинээр сэргэсэн ГАДААД ХАРИЛЦАА!

​Гадаад харилцааны бодлого Ерөнхийлөгч, Ерөнхий сайд нарын үнэт зүйл, үзэл бодол, характер, харизмаас нь хамаардаг. …