Сүүлийн жилүүдэд дэлгэцийн уран бүтээлийг үзэгчдэд хүргэж байсан “Х-ТҮЦ” продакшны хамт олон энэ жилийг тайзны уран бүтээлээр эхлүүлж байна.
Тус хамт олон өмнө нь “Хориотой жүжиг”, “Аянгын бороо”, “Сэрүүн хасын нууц” зэрэг драмын жүжгийг толилуулж байсан юм. Тэгвэл энэ удаа “Зохиолгүй амьдрал” инээдмийн жүжгийг олны хүртээл болгохоор болжээ.
“Зохиолгүй амьдрал” инээдмийн жүжгийг Урлагийн гавьяат зүтгэлтэн Ч.Найдандорж найруулж, гол дүрд Т.Бархүү, Г.Нарансолонго нар тоглох бол бусад дүрд Гавьяат жүжигчин И.Одончимэг, Н.Онон, “Эмоци” продакшны жүжигчин Д.Түвшинтөр, “Маск” продакшны жүжигчин Ш.Жавхлан, А.Гэрэлцэцэг, залуу жүжигчин Э.Төрбат, Э.Анужин нар тоглох аж.
“Зохиолгүй амьдрал” жүжгийн нээлт Баасан гаригт буюу энэ сарын 13-нд Соёлын Төв өргөөнд нээлтээ хийнэ.