Жүдо: “Их Дуулга” тэмцээнээс О. Цэцэнцэнгэл алтан медаль хүртлээ

Олон улсын жүдо бөхийн холбоо (IJF)-ны 2023 оны хоёр дахь “Их Дуулга” тэмцээн Израилийн Тель-Авивт болж өндөрлөлөө. Эрэгтэйчүүдийн +100 кг-ын жинд ОУХМ Одхүүгийн Цэцэнцэнгэл алтан медаль хүртэж Монгол Улс төрийн дууллаа эгшиглүүлэв.

Тэрбээр шигшээ барилдаанд Парисын “Их Дуулга”-д түрүүлэхдээ финалд ялж байсан Азербайжаны туршлагатай жүдоч Ушанги Кокауриг вазари үнэлгээгээр дахин ялсан юм.

Мөн -90 кгд барилдсан ОУХМ Б. Алтанбагана хүрэл медаль хүртсэн. Ийнхүү Тель-Авивын татамид манай улсаас эрэгтэй 10, эмэгтэй 8 жүдоч барилдсанаас 1 алт, 1 хүрэл медаль хүртэв.

Санал болгох мэдээ

Үндэсний бөхийн өсвөр үе, залуучуудын улсын аваргууд тодорлоо

Хэнтий аймгаас төрөн гарсан аваргуудын нэрэмжит, Үндэсний бөхийн өсвөр үеийн УАШБ-ы 16 насанд 107, 17 …