“Худалдагч охин” кино “Vesoul Film festival in Asian Cinema” наадмын Шилдэг киногоор шалгарлаа

Найруулагч Ж.Сэнгэдоржийн “Худалдагч охин” уран сайхны кино “Vesoul Film festival in Asian Cinema” кино фестивалийн Шилдэг киногоор шалгарч Алтан дугуй цомыг хүртлээ.


Дэлхийн 31 орны 85 кинотой өрсөлдөж, энэ нэр хүндтэй шагналын эзэн болсон тухай уран бүтээлчид мэдээллээ.

Найруулагч Ж.Сэнгэдоржийн “Худалдагч охин” уран сайхны киноны гаргасан амжилтаас дурдвал


-“New York Asian Film Festival 2022” наадмын “Шилдэг кино”

-Осакагийн Азийн кино фестивалийн уралдаант хэсэгт шалгарч, залуу жүжигчин Б.Баярцэцэг “2022 Osaka Asian Film Festival”-аас “Шилдэг эмэгтэй дүр”-ийн шагнал хүртсэн юм.

“Худалдагч охин” уран сайхны кино 2021 онд нээлтээ хийсэн бөгөөд гол дүрд жүжигчин О.Энхтуул болон залуу жүжигчин Б.Баярцэцэг нар тоглосон билээ.

Санал болгох мэдээ

Монгол Улс 60 дахь удаагийн Венецийн дүрслэх урлагийн биенналь дахь үзэсгэлэнгээ нээлээ

Монгол Улсын Засгийн газар, Соёлын яамны дэмжлэгтэйгээр Бүгд Найрамдах Итали Улсад зохион байгуулагдаж буй дүрслэх …