Чөлөөт бөхийн 2023 оны насанд хүрэгчдийн улсын аварга шалгаруулах тэмцээнээс ОБЕГ-ын харьяа “Аврагч” биеийн тамир техник спорт хорооны тамирчид хоёр алт, нэг мөнгөн медаль хүртлээ.
Тус тэмцээний эмэгтэйчүүдийн 65 кг-ийн жинд “Аврагч” биеийн тамир техник спортын хороо 120 дугаар ангийн тамирчин, МУГТ Б.Шоовдор, 59 кг-ийн жинд ОУХМ Х.Болортуяа нар алт, эрэгтэйчүүдийн 97 кг-ийн жинд Хан-Уул дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 14 дүгээр ангийн аврагч-гал сөнөөгч, дэд ахлагч Б.Бадамдорж мөнгөн медалийн эзэн болсон юм.
Чингэлтэй дүүргийн спорт хорооны зааланд зохион байгуулагдсан тус тэмцээнд 26 байгууллагын 240 гаруй эрэгтэй, эмэгтэй тамирчин тус бүр 10 жинд өрсөлдөж, аваргуудаа шалгаруулсан байна.