“Гэгээн муза-17”:Драмын жүжгийн төрөлд “Шөнө буусан аадар”, “Тамгагүй төр”, “Инээмтгий хүн” зэрэг 6 уран бүтээл өрсөлдөнө

“Гэгээн муза-17” олон улсын театрын наадмыг Нийслэлийн Засаг даргын ивээл дор Монголд зочлох жилийн хүрээнд Ноён хутагт Данзанравжаагийн мэндэлсний 220 жилийн ойг тохиолдуулан ирэх есдүгээр сарын 7-17-нд зохион байгуулах гэж байна.

Наадмын талаар зохион байгуулагчид мэдээлэл хийлээ.

“Гэгээн муза” академийн ерөнхийлөгч, Ардын жүжигчин С.Сарантуяа “Гэгээн муза”-г 10 дахь наадмаас нь Нийслэлийн Засаг даргын ивээл дор зохион байгуулж эхэлсэн бөгөөд түүнээс хойш олон улсын наадам болж өргөжсөн. Мөн бусад улс орноос оролцож буй уран бүтээлчид болоод бүтээлийн тоо жил ирэх бүр нэмэгдэж байна.

Наадмыг хоёр жилд нэг удаа зохион байгуулдаг бөгөөд ирэх жил зохион байгуулах хуваарьтай байсан. Харин энэ жил театрын урлагийг үндэслэгч Ноён хутагт Данзанравжаагийн мэндэлсний 220 жилийн ой тохиож байгаа тул тус ойн хүрээнд наадмаа зохион байгуулахаар шийдвэрлэсэн.

“Гэгээн муза” наадамд ирсэн бүтээлүүдийг таван төрлөөр шалгаруулдаг хэдий ч энэ жил “Хөгжимт бүжгийн төрөл”-д шалгаруулалтад цөөн тооны бүтээл ирсэн. Ийнхүү энэ удаад бүтээлүүдээ дөрвөн төрөлд шалгаруулахаар болсон” гэв.


Наадмын шилдгүүдийг хоёр үе шаттай шалгаруулдаг. Нэр дэвшүүлэх комиссын нэгдүгээр шатны үзлэгт гадаад, дотоодын нийт 60 гаруй бүтээл бүртгүүлсэн байна. Эдгээрээс 23 бүтээл шалгарсан бөгөөд драмын жүжиг, хүүхдийн жүжиг, хоёр хүний жүжиг, нэг хүний жүжиг гэсэн дөрвөн төрлийн 22 номинацид нэр дэвшин өрсөлдөхөөр боллоо.

Наадмын хоёрдугаар шатны шалгаруулалтын тоглолтууд 2023 оны есдүгээр сарын 7-16-нд болно. Хоёрдугаар шатанд дараах бүтээлүүд өрсөлдөж буй юм.

Драмын жүжгийн төрөлд:

  • “Сычуаны сайн хүн”          /УДЭТ/
  • “Тамгагүй төр”                  /”Херо энтертаймент групп” ХХК/
  • “Опал”                              /Орфей театр/
  • “Шөнө буусан аадар”        /Мөрөөдлийн театр/
  • “Инээмтгий хүн”                /Pro театр/
  • “Ууган хүү”                        /ОХУ-ын Буриадын драмын театр/

“Гэгээн муза-17” олон улсын театрын наадмын хоёрдугаар шатанд тэнцсэн нэр дэвшигчдэд гэрчилгээ гардуулав 

Шилдэг эмэгтэй гол дүр
МУГЖ Д.Ганцэцэг Мөрөөдлийн театр “ШӨНӨ БУУСАН ААДАР” жүжгийн Тэрбишийн гэргий Энхээгийн дүрээр
ДРАМЫН ЖҮЖГИЙН ТӨРӨЛ
ТАМГАГҮЙ ТӨР жүжиг
-Шилдэг эмэгтэй гол дүрд МУГЖ У.Уранчимэг
-Шилдэг эмэгтэй туслах дүрд О.Дөлгөөн

Хүүхдийн жүжгийн төрөлд:
  • “Миний аав супер баатар”          /УДЭТ/
  • “Асаж буй толгод”                       /Орхон аймгийн Хүүхэд залуучуудын театр/
  • “Шидэт модны үр”                      /Дархан-Уул аймгийн “Залуучууд” театр/
  • “Хамгийн том олз”                      /Өвөрхангай аймгийн Хүүхдийн жүжгийн театр/
  • “Модон зам”                                /Төв аймгийн “Монгол туургатан” театр/

Хоёр хүний жүжгийн төрөлд:

  • “Хунгийн дуу”                    /Монгол/
  • “100 иений тус”                 /Монгол/
  • “1001 шөнийн үлгэр”        /Румын/
  • “Задлан”                           /Буркина Фасо/
  • “Рио”                                 /Урагвай/
  • “Зэрлэг онгоноороо …”     /Солонгос/

Нэг хүний жүжгийн төрөлд:

  • “Хэмхэрхий дүрснүүд”      /Монгол/
  • “Галт шувуу”                     /Монгол/
  • “Би ирлээ”                         /Монгол/
  • “Ричард III”                       /Монгол/
  • “Илвад үйлдвэрлэв”         /Итали /
  • “Элсэн цаг”                       /Польш/
  • “Салхины сүйт бүсгүй”     /Испани/ зэрэг жүжгүүд нэр дэшжээ.

“Гэгээн муза-17” наадмын хүрээнд “Нүүдэлчдийн соёл, сэтгэлгээ, мэргэжлийн театрын үндэс” сэдэвт олон улсын эрдэм шинжилгээний бага хурал, физикл сургалтыг зохион байгуулна.

Хэвлэлийн хурлын үеэр хоёрдугаар шатанд тэнцсэн нэр дэвшигчдэд гэрчилгээ гардуулсан бөгөөд гадаадын шүүгчдэд зориулан жүжгээ англи хэл рүү орчуулан долоодугаар сарын 20-ны дотор илгээхийг уран бүтээлчдэд санууллаа.

 

 

Санал болгох мэдээ

Монгол Улс 60 дахь удаагийн Венецийн дүрслэх урлагийн биенналь дахь үзэсгэлэнгээ нээлээ

Монгол Улсын Засгийн газар, Соёлын яамны дэмжлэгтэйгээр Бүгд Найрамдах Итали Улсад зохион байгуулагдаж буй дүрслэх …