Чөлөөт бөх:Г.Ганхуяг МӨНГӨН медаль хүртлээ

Кыргызстаны нийслэл Бишкект зургадугаар сарын 1-4-ны өдрүүдэд бөхийн төрлүүдийн дэлхийн чансааны оноо олгох тэмцээнд боллоо.

Хамгийн сүүлийн барилдааныг 92 кг-ын жинд “U23” насны ДАШТ-ий хүрэл, насанд хүрэгчдийн Азийн аваргын хошой хүрэл медальт ОУХМ Ганбаатарын Ганхуяг хийж мөнгөн медаль хүртэв. Тэрбээр шөвгийн наймд Казахстаны Абдиманап Байгенжеевийг 7:1-ээр, хагас шигшээд БНХАУ-ын Жумабай Аергенийг 5:2-оор тус тус ялсан ч алтан медалийн төлөөх барилдаанд “Белград-2022” ДАШТ-ий хүрэл медальт Гүржийн Мириани Майсуразед 1:6-гаар ялагдаж үзүүрлэсэн.

Ийнхүү Монголын бөхчүүд Бишкекийн дэвжээнээс 2 алт, 4 мөнгө, 2 хүрэл, нийт 8 медаль хүртэв.

 

Санал болгох мэдээ

Чөлөөт бөх: П.Орхон, М.Лхагвагэрэл, Б.Бат-эрдэнэ нар олимпын эрхээ авлаа

Чөлөөт бөхийн “Парис 2024” олимпын эрх олгох Азийн бүсийн тэмцээн Киргиз улсын нийслэл Бишкек хотноо …