Б.Алтанхуяг:Төрүүлж өсгөсөн аав, ээж, гэр бүл, соёл урлагийн салбарынхандаа баярлалаа

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн зарлигаар  өнөөдөр “Анир” студийн захирал, “Анир поп оркестр”-ийг үүсгэн байгуулагч, хөгжмийн зохиолч, удирдаач, найруулагч Б.Алтанхуягт  Монгол Улсын Урлагийн Гавьяат зүтгэлтэн цол хүртээлээ.

Монгол Улсын Урлагийн Гавьяат зүтгэлтэн Б.Алтанхуяг “Хамгийн түрүүнд төрүүлж өсгөсөн аав, ээж, гэр бүл, төр засаг, соёл урлагийн салбарынхандаа баярлалаа.

Дууны урлагт олон дуучдыг хөлийг нь дөрөөнд, гарыг нь ганзаганд хүргэж, ард түмнийгээ соён гэгээрүүлэхэд хувь нэмэр оруулсан гэж Ерөнхийлөгч тодотгож хэлж байна лээ, их баяртай байна” хэмээн сэтгэгдлээ хуваалцлаа.


Монгол Улсын Урлагийн Гавьяат зүтгэлтэн Б.Алтанхуяг нь сүүлийн 10 гаруй жилийн дууны урлагийн томоохон төлөөлөгч бөгөөд тэрээр энэ хугацаанд эгшиглэсэн мэргэжлийн болон нийтийн дууны төрлийн хөгжмийн найрууллагын 80-с доошгүй хувийг найруулж, зохион туурвиж ирсэн билээ. Тэрээр 8.000 орчим дууны найруулга, зэрэг 20-иод жүжиг болон киноны хөгжим туурвин бүтээсэн.


Санал болгох мэдээ

Монгол Улс 60 дахь удаагийн Венецийн дүрслэх урлагийн биенналь дахь үзэсгэлэнгээ нээлээ

Монгол Улсын Засгийн газар, Соёлын яамны дэмжлэгтэйгээр Бүгд Найрамдах Итали Улсад зохион байгуулагдаж буй дүрслэх …